2017-10-15

Төгс Хүчит Бурханы Чуулган | Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно



Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан дахин хэзээ ч амралтанд орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэгэнтээ амралтанд ороход хүн бас амралтанд орох болно. Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны дарамт (энд "Сатан" гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш. Амралтанд орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино эсвэл бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, мөн Бурхан ажиллахаа больж эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтанд орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан; хорон муу үйлд нь Сатантай нэгддэг хорлонт муу хүмүүс шийтгэгдэж, арчигдан хаягдсан; Бурханд дайсагнасан бүх хүч оршин байхаа больсон. Бурхан амралтанд орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтанд орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжинд амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтанд орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан газар дээрх бүх хүний амьдралыг залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтанд орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтанд орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтанд орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтанд орох явдал, хүний бүрэн аврал, амралтанд орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдрах болно, харин Бурхан амарч байхдаа хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх болно; Тэр тэднийг газар дэлхийгээс бус тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтанд орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтанд орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтанд орох урьдчилсан нөхцөлүүд юм.
Бүх зүйлийн төгсгөл ойртох нь Бурханы ажил дуусаж байгааг илтгэдэг ба хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн хөгжлийнхөө төгсгөлд хүрч, Адам, Евагийн үр удам тус тусын төгсгөлдөө хүртэл олшрон тархсан гэсэн үг бөгөөд Сатаны ялзруулсан хүн төрөлхтний хувьд цааш хөгжих боломжгүй болно гэсэн үг юм. Эхэндээ Адам, Ева хоёр завхраагүй байсан боловч Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева нь Сатанаар завхруулагдсан байлаа. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд орох үед Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэстээ төгсгөлдөө очих болно; ирээдүйн хүн төрөлхтөн мөн л Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч тэд Сатаны эзэмшил дор амьдардаг хүмүүс байхгүй. Харин ч тэд аврагдаж, ариуссан хүмүүс байх болно. Энэ нь шүүгдэж, гэсгээгдсэн, ариун хүн төрөлхтөн байх юм. Энэ хүмүүс нь анх байсан хүмүүстэй адилгүй бөгөөд тэд анхны Адам, Евагаас үүссэн хүнээс бүхэлдээ өөр төрлийнх гэж хэлж болно. Энэ хүмүүс нь Сатаны ялзруулсан бүх хүмүүсийн дундаас сонгогдсон байх ба тэд эцсийн дүндээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр бат зогссон хүмүүс байх болно. Тэд ялзарсан хүн төрөлхтний дунд үлдсэн сүүлчийн бүлэг хүмүүс байх болно. Зөвхөн энэ бүлэг хүмүүс л Бурхантай хамт амралтанд орж чадах болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтанд орох хүмүүс байх болно; тиймээс амралтанд орох хүмүүс бүгд Сатаны нөлөөнөөс ангижирч, эцсийн цэвэрлэх ажлыг туулсны дараа Бурханаар авахуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авахуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтанд орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж эсвэл амралтанд орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтанд орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм. Тэд нэгэнтээ золин аврагдсан, мөн тэд шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон аврагдах боломжгүй байдлынхаа улмаас мөн л таягдуулж, устгагдах болно. Хожмын ертөнцөд тэд дэлхий дээр оршин байхаа болино, мөн ирээдүйн хүмүүсийн дунд оршин байхаа болино. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтанд ороход аливаа, бүх мууг үйлдэгчид мөн аврагдаж чадаагүй бүхэн, нас барагсдын сүнс эсвэл махан биед амьдардаг байх нь хамаагүй бүгд устгагдах болно. Энэ мууг үйлдэгч сүнснүүд, мууг үйлдэгч хүмүүс эсвэл зөвт шударга хүмүүс, зөвийг үйлдэгч хүмүүс аль эрин үед харьяалагдахаас үл хамааран аливаа мууг үйлдэгчид устгагдаж, зөвт шударга ямар ч хүмүүс амьд үлдэнэ. Хүн эсвэл сүнс аврал хүлээж авах нь бүхэлдээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгдэхгүй, харин ч тэд Бурханыг эсэргүүцсэн эсвэл дуулгаваргүй байсан эсэхээр нь тодорхойлогддог. Хэрвээ өмнөх эриний хүмүүс ёрын муу зүйл хийсэн ба аврагдаж чадаагүй бол тэд эргэлзээгүй шийтгэлийн бай болно. Хэрвээ энэ эриний хүмүүс ёрын муу зүйл хийж, аврагдаж чадахгүй бол тэд ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг эрин үед үндэслэх биш харин сайн эсвэл муугийн үндсэн дээр хувааж салгадаг. Сайн, муугийн үндсэн дээр хуваагдан салгагдмагцаа хүмүүс шууд шийтгэгдэж эсвэл шагнуулдаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг хуваан салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь нэн даруй мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа хийж эхлэхээс илүүтэйгээр Тэр Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтанд аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтанд орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтанд санаа амар амьдарч чадна.
Өнөөдөр хүмүүс махан биеийн зүйлүүдээс салж чаддаггүй; тэд махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, мөн дэлхий ертөнц, мөнгө эсвэл ялзарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс хааш яаш байдлаар эрэлхийлдэг. Үнэндээ тэдний зүрх сэтгэлд Бурхан ерөөсөө ч байдаггүй; үүнээс ч илүүтэйгээр тэд Бурханаас айдаггүй. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний Өөрийнхөө амаар хэлсэн үгэнд бүр ч итгэж чаддаггүй. Энэ хүмүүс хэтэрхий материаллаг; тэд хэтэрхий гүн ялзралд орсон ба үнэнээр дутсан, түүнээс гадна тэд Бурхан бие махбодтой болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы ажил болон үгэнд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй харин оронд нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурхан итгэхийн аргагүй мөртлөө үл үзэгдэх, бодит бус Бурхан хамгийн үнэмшилтэй байдаг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайж буй зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш, тэр ч байтугай, Бурханы санаа зорилго ч биш; харин ч тэд зүгээр л сэтгэлийн хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэж чадах хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэл болон эрэл хайгуул юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан "сайн хүмүүс" болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэдэнд үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, "үнэнч" байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг нэн даруй хариу довтолж эсвэл хилэгнэх байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар зорьдог зэвүүн хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм төрлийн хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Тэд хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ажил эсвэл үгэнд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй тэр хүмүүс харин ч эсрэгээрээ устгагдах хүмүүс юм. Тэд өөрсдийгөө маш ухаантай гэдэгт итгэдэг, тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг гэж итгэдэг. Тэд хийж буй ёрын муу зүйлээ үнэн гэж боддог ба үүнийгээ нандигнадаг. Энэ хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй. Тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг бөгөөд эцэстээ тэд юу тарьсан, түүнийгээ л хураана. Өөртөө илүү итгэлтэй, бардам байх тусмаа тэд үнэнийг олж чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа тэд Бурханыг илүү их эсэргүүцдэг. Эдгээр хүмүүс нь шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амралтанд орохоос өмнө хүний төрөл тус бүр шийтгэгдэх үү эсвэл шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байдаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй эсвэл дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагдаж байдаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хийсэн хорон муу зүйлийнхээ төлөө шийтгэгдэх болно. Бурханд хүн итгэдэг ба хүн Бурханд дуулгавартай байх нь зохистой. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Түүнийг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэхгүй, махбодоор үзэгдэж буй Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол эдгээр үл тоомсорлогчид эргэлзээгүй устгагдах болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан-бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй агаад үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс ч бас ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрийн хүмүүс; тэдний мөн чанар бол Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх явдал бөгөөд тэдэнд Бурханыг дуулгавартай дагах бодол өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх болон чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, санамсаргүй үг яриа, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны мөн чанар өөрсдийнх нь устгагдах эсэхийг шийддэг; энэ нь, тэдний үйл хөдлөл, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг эсвэл ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дунд, мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэж чадах боловч мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы ажил эсвэл үгийн аль нь ч хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; үүнд ямар ч санамсаргүй зүйл байхгүй бөгөөд мэдээж өчүүхэн төдий ч алдаа байхгүй. Хүн ажлыг гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл эсвэл утга санаа холилдох болно. Бурханы хийдэг ажил хамгийн тохиромжтой юм; Тэр ямар нэгэн бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын талаар ойлгож чадахгүй, мөн Миний ярьж буй үгэнд ч итгэдэггүй хүн одоо олон байгаа; итгэдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй бүхэн бол чөтгөрүүд! Эрж хайдаг ба эрж хайдаггүй хоёр төрлийн хүмүүс одоогоор байгаа ба энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханы аврах хүмүүс юм. Жинхэнэ замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш гэж үү? Сайн мөс чанартай боловч жинхэнэ замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; тэдний мөн чанар нь Бурханыг эсэргүүцэх явдал. Жинхэнэ замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд энэ хүмүүс олон зовлон бэрхшээлийг даван туулсан ч гэсэн мөн л устгагдах болно. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж чаддаггүй, махан биеийнхээ зугаа цэнгэлээс ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгавартай байдаггүй бөгөөд бүгдээрээ устгагдах болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх; тийм ч болохоор тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, Бурханы оршин тогтнолд огтхон ч итгэдэггүй хүмүүс устгагдах болно. Үлдэж чадах хүн бол цэвэршүүлэлтийн гашуун зовлонг туулж, бат зогссон хүн юм; энэ нь шалгалтуудыг үнэхээр давсан хүн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан бөгөөд өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ урсгалын гадна эсвэл дотор байгаа хэн боловч антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэдэг гэж амаараа хэлдэг боловч үнэнээр дутмаг байдаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй хэрнээ зөвхөн ерөөл олж авахыг л зорьдог хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр эдгээр чөтгөртэй найзалсаар, энэ чөтгөрүүдэд хандах мөс чанар болон хайрыг чухалчилсаар байгаа; энэ нь Сатанд сайхан сэтгэлээр хандаж байна гэж тооцогддоггүй гэж үү? Энэ нь чөтгөрүүдтэй холбогдсон гэж тооцогддоггүй гэж үү? Хэрвээ хүмүүс өнөөдөр сайн, муу хоёрыг ялган салгаж чадахгүй, ямар нэгэн байдлаар Бурханы хүслийг эрж хайхгүйгээр хайр, өршөөлийг сохроор онцолсоор байж, Бурханы зүрх сэтгэлийг ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч илүү золгүй байх болно. Бие махбодтой Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Хэрвээ чи дайсандаа хайр, мөс чанарыг гол болгодог бол чамд зөвт байдлын мэдрэмж дутагддаг биш гэж үү? Хэрвээ чи Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй зохицолтой байдаг ба тэднийг гэх хайр болон хувийн мэдрэмж чамд байсаар байгаа бол чи дуулгаваргүй хүн биш гэж үү? Чи Бурханыг санаатайгаар эсэргүүцэж байгаа биш гэж үү? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хэрвээ хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өрөвдөж байвал тэд Бурханы ажлыг санаатайгаар тасалдуулж байгаа биш гэж үү? Бурханд итгэдэггүй хүмүүс байтугай, зөвхөн Есүст итгэдэг ч эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж үгээрээ хэлдэг боловч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Энэ хүмүүс бүгд устгагдана. Хүн хүнийгээ шүүдэг стандарт нь түүний зан авирт үндэслэдэг; үйлдэл нь сайн бол тэр зөвт шударга хүн, үйлдэл нь жигшмээр бол тэр хорон муу хүн. Хүнийг шүүдэг Бурханы стандарт нь түүний мөн чанар Өөрт нь дуулгавартай эсэхэд үндэслэдэг; тухайн хүний зан авир сайн эсвэл муу байхаас үл хамааран, уг хүний үг яриа зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүмүүс ирээдүйд сайн газар хүрэхийн тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, мөн зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг өөрийнх нь зан авир, үг хэлээр тодорхойлдог гэж хүмүүс буруу итгэдэг, тиймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахын тулд үүнийг ашиглахаар чармайх болно. Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс нь бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхаар зориглосон хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийхийн тулд үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүссэн хүмүүс үлдэж чадахгүй. Бүх хүмүүсийн үр дүнг зохицуулахад тохирох стандарт Бурханд бий; Тэр ердөө хэн нэгний үг, үйлдэл болон хэсэг хугацааны зан авирын дагуу эдгээр шийдвэрийг гаргадаггүй. Бурханы төлөөх хүний урьдны үйлчлэлээс болж Тэр хүний бүх хорон муу үйлдэлд огтхон ч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсаных нь төлөө хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зугтаж чадахгүй ба хорон муу үйлдлээ хэн ч нууж чадахгүй, тиймээс сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө үүргийг үнэнчээр хийдэг бол, ерөөл хүртэж эсвэл золгүй явдал туулахаас үл хамааран тэд мөнхөд Бурханд үнэнч бөгөөд шагнал авахаар зүтгэдэггүй гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс ерөөл харах үедээ Бурханд итгэлтэй байдаг боловч ерөөл хараагүй үедээ итгэлээ алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, өөрсдийн хийх ёстой үүргийг биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ итгэлтэйгээр үйлчлэл үзүүлж байсан энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтанд ч орж чадахгүй; зөвхөн зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд орсны дараа хүмүүс хэвийн амьдралтай байх болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд дуулгаваргүй байдал болон ялзарсан зан чанараа бүрэн хаях ба тэд Бурханы төлөө, Бурханы улмаас амьдрах болно. Тэдэнд дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж байхгүй байна. Тэд Бурханд бүхэлдээ дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, мөн хаанчлалын амьдрал, энэ бол амралтын амьдрал юм.
Туйлын үл итгэгч хүүхдүүд болон хамаатнуудаа чуулганд авчирдаг хүмүүс бол хэтэрхий аминч бөгөөд сайхан сэтгэлээ харуулдаг. Энэ хүмүүс, тэд итгэдэг эсэх эсвэл энэ нь Бурханы хүсэл мөн эсэх талаар авч үзэхгүйгээр зөвхөн хайрыг л гол болгодог. Зарим хүмүүс Бурханы өмнө эхнэрүүдээ эсвэл эцэг эхээ авчирдаг бөгөөд Ариун Сүнс зөвшөөрөх эсвэл ажлаа гүйцэтгэх эсэхээс үл хамааран тэд, "авьяастай хүмүүсийг" Бурханы төлөө сохроор хүлээн авдаг. Итгэдэггүй энэ хүмүүст сайхан сэтгэл гаргах нь ямар ашигтай байж болох вэ? Ариун Сүнсгүй эдгээр үл итгэгчид Бурханыг дагахаар хичээсэн ч гэсэн өөрсдийнхөө итгэж байгаа шиг аврагдаж мөн л чадахгүй. Аврал хүлээн авдаг хүмүүсийг олж авахад үнэндээ тийм ч амаргүй. Ариун Сүнсний ажил болон шалгалтуудыг туулаагүй, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Тиймээс энэ хүмүүс Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөс эхлээд тэдэнд Ариун Сүнсний оролцоо дутагддаг. Тэдний нөхцөл байдал болон бодит байдлын дагуу бол тэд зүгээр л бүрэн төгс болгуулж чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн Тэр тэднийг ямар нэгэн гэгээрлээр хангаж эсвэл ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгодог бөгөөд эцэст нь тэдний үр дүнг илчилдэг-энэ л хангалттай. Хүний тэмүүлэл, санаа зорилго Сатанаас ирдэг бөгөөд Ариун Сүнсний ажлыг яавч гүйцэлдүүлж чадахгүй. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой-хүн хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Энэ нь, өөрийн төлөвлөгөө, хувиа хичээсэн хүслээ хангахын төлөө байдаггүй гэж үү? Энэ нь үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө гэж үү? Энэ нь Бурханы ажлын төлөө юу? Энэ нь бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө байдаг уу? Бурханд эхэндээ итгэсэн ч Ариун Сүнсний оролцоог олж авч чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс устгагдана гэдэг нь тодорхойлогдсон. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, энэ нь Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүний тэмүүлэл болон хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, мөн Бурханы ажлыг орлож чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагаж буй мэт дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэдэг нь юу болохыг мэддэггүй хүмүүст, байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг хүн үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авч эсвэл Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагаж буй хүмүүс хэв чанар муутай агаад олон үнэнийг ойлгож чадахгүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч чаддаг, харин хэв чанар сайтай хэрнээ чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний оролцоог олж авч чадахгүй. Энэ хүмүүсийг аврах ямар ч боломж байхгүй. Тэд илгээлтийг уншиж эсвэл хааяа сонсож эсвэл Бурханыг магтаж байсан ч гэсэн эцэстээ тэд амралтын цаг үед үлдэж чадахгүй. Хүн чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх нь бусад хүн түүнийг хэрхэн үнэлдгээр эсвэл эргэн тойрных нь хүмүүс түүнийг хэрхэн хардагаар тодорхойлогддоггүй, харин Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа эсэхээр болон тэдэнд Ариун Сүнсний оролцоо байгаа эсэхээр тодорхойлогддог бөгөөд хэсэг хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа тэдний зан чанар өөрчлөгддөг эсэх, тэдэнд Бурханы талаарх мэдлэг байгаа эсэхээр бүр ч их тодорхойлогддог; хэрвээ Ариун Сүнс хүн дээр ажиллавал тэр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөх ба Бурханд итгэх тухай үзэл бодол нь аажмаар ариусах болно. Хүн Бурханыг хэр удаан дагахаас үл хамааран, тэд өөрчлөгдсөн л бол энэ нь Ариун Сүнс тэдэн дээр ажилласан гэсэн үг юм. Хэрвээ тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй гэсэн үг. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлсэн ч гэсэн тэд сайн зол завшаан олж авах санаа зорилгоороо өдөөгддөг. Ховорхон үйлчлэл нь тэдний зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдах болно, учир нь хаанчлал дотор үйлчлэл үзүүлдэг хүмүүс хэрэггүй, мөн зан чанар нь өөрчлөгдөөгүй ямар ч хүн, төгс болгуулсан агаад Бурханд үнэнч хүмүүст үйлчлэх хэрэггүй. "Хүн Эзэнд итгэх үед түүний бүхий л гэр бүл рүү зол завшаан инээмсэглэдэг" гэх хуучны үг Нигүүлслийн эрин үед л тохиромжтой боловч хүний хүрэх газартай холбоогүй юм. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Энэ үгний тухайлсан утга санаа нь хүмүүсийн таашаадаг амар амгалан болон материаллаг ерөөл рүү чиглэдэг; тэдгээр нь Эзэнд итгэдэг хүний бүхий л гэр бүл аврагдах болно гэсэн утгатай биш, мөн хүн сайн зол завшаан олж авах үед түүний бүхий л гэр бүл бас амралтанд орно гэсэн утгатай биш юм. Хүн ерөөл хүртэх эсвэл зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог ба хүний бусадтай хуваалцдаг нийтлэг мөн чанарын дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд ийм төрлийн хэллэг эсвэл ийм төрлийн дүрэм ердөө байдаггүй. Хэрвээ хүн эцэстээ амьд үлдэх чадвартай бол энэ нь, тэр Бурханы шаардлагуудыг биелүүлснээс болж байгаа бөгөөд хэрвээ хүн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй бол энэ нь, тухайн хүн Бурханд дуулгаваргүй агаад Бурханы шаардлагуудыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүн бүр өөрт нь тохирох хүрэх газартай байдаг. Энэ хүрэх газрууд нь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусадтай ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь дамжуулж болохгүй ба хүүхдийн зөв шударгыг эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийн хорон муу үйлдлийг хүүхдүүдэд нь дамжуулж болохгүй ба эцэг эхийн зөв шударгыг хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөр өөрсдийнхөө нүглийг үүрдэг бөгөөд хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн ч хэнийгээ орлож чадахгүй. Энэ нь зөвт байдал юм. Хүмүүсийн үзэл бодлоор бол хэрвээ эцэг эх нь сайн зол завшаан олж авсан бол, хүүхдүүд нь ч мөн адил бөгөөд хэрвээ хүүхдүүд нь нүгэл үйлдсэн бол эцэг эх нь тэдний нүглийг наманчлах ёстой байдаг. Энэ бол хүний бодол бөгөөд аливааг хийх арга зам юм. Энэ нь Бурханы бодол биш. Хүн бүрийн үр дүн өөрсдийнх нь үйлдлээс гарч ирдэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогдох ба үргэлж зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй; үүнээс ч илүүтэйгээр хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж нь, тэд хүүхдүүдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн хүүхдийн ачлал элбэрэлт сэтгэл нь, тэд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн утгатай биш. Энэ нь дараах үгийн жинхэнэ утга юм: "Талбайд хоёр хүн байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ." Үр хүүхдээ гэсэн гүн гүнзгий хайрынхаа үндсэн дээр хэн ч ёрын мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтанд аваачиж чадахгүй, мөн өөрсдийнхөө зөв шударга үйлдлийн үндсэн дээр хүн эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтанд аваачиж ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байхгүй. Зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, ёрын мууг үйлдэгчид нь ёрын мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгчид нь амьд үлдэж чадах бөгөөд ёрын мууг үйлдэгчид устгагдах болно. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын мууг үйлдэгчийн хүүхдүүд зөв шударга үйл хийсэн ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх хорон муу үйл хийсэн ч гэсэн бүх хорон муу хүмүүс устгагдаж, бүх зөв шударга хүмүүс амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг хүүхдүүд, итгэдэгггүй эцэг эхчүүдийн хооронд ямар ч холбоо байхгүй. Тэд бол тохирохгүй хоёр төрөл юм. Амралтанд орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг боловч амралтанд ормогц нь түүнд махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг болон биелүүлдэггүй хүмүүс хоорондоо дайснууд юм; Бурханыг хайрладаг болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол хоорондоо эсрэг хүмүүс. Амралтанд ордог болон устгагдсан хүмүүс нь хоорондоо нийцэшгүй төрлийн хүмүүс юм. Үүргээ биелүүлдэг хүмүүс амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй нь устгагдах болно; цаашлаад энэ нь мөнхөд үргэлжилнэ. Чи бүтээлийн үүргээ биелүүлэхийн тулд нөхрөө хайрладаг уу? Чи бүтээлийн үүргээ биелүүлэхийн тулд эхнэрээ хайрладаг уу? Чи бүтээлийн үүргээ биелүүлэхийн тулд үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байдаг уу? Бурханд итгэх итгэлийн тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Чи юу олж авахыг хүсэж байна вэ? Чи Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл чармайлт гаргаж чаддаггүй хүмүүс устгагдах болно. Өнөөдөр хүмүүс хоорондоо бие махбодын болон цусан холбоо харилцаатай байдаг боловч хожим нь бүгд нурах болно. Итгэгчид ба үл итгэгчид нь хоорондоо нийцэлгүй төдийгүй бие биенийхээ эсрэг талууд юм. Амралтанд байгаа хүмүүс Бурхан байдагт итгэдэг ба Бурханд дуулгавартай байдаг. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Гэр бүлүүд газар дээр оршин байхаа болино; эцэг эх, хүүхдүүд эсвэл эхнэр нөхрийн хоорондын харилцаа яаж байх юм бэ? Итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдал нь эдгээр бие махбодын харилцааг тасалсан байх болно!
Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагч төрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийн улмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.  
 "Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment